Төрийн алба хаагчдын мөнгө хүүлэх арга буюу банкны хүүгээр баяжигсад
2014-12-22 17:03:11 - Хууль
Төрийн албанд ажиллахын нэгэн "ид шид" гэж хэлж болохоор баримтыг энэ удаагийнхаа "Эх сурвалжийн мөрөөр үнэнийг хайсан нь" буландаа онцолж байна. Бидний дэлгэж буй уг баримтаас та төрийн албанд нэгжил бишгурван сарын хугацаатай ч болов ажиллах нь ямар "амттай" байж болохыг харж болох юм.
Тийм ч учраас төрийн албанд улайрагчдын, тэнд очиж ажиллахыг хүсэгчдийн тоо буурдаггүй биз ээ. Хэн бүхэнд төдийлөн мөнгөтэй гэж харагдахааргүй төрийн байгууллага бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар. Төрийн сангийн дэргэд бол төдийлөних хэмжээний мөнгө эргэлдээд байдаггүй ч очих ёстой эзэндээ очоогүй шийдвэр гүйцэтгэхажиллагааны хүрээнд төвлөрч байдаг иргэдийн мөнгө тэнд бий.
Хаяг байршил нь тодорхойгүй эсвэл гадаадад гараад явчихсан. Зарим нэг иргэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр орж ирэх тэр мөнгийг огт тоодоггүйтэй холбоотой юм. Нэг бол тухайн мөнгийг авах гэж иргэн түүнээсээ эс явдал чирэгдэлд ордог учиртоодоггүй ч байжболох. Гэвч үүгээр төрийн алба хашиж буй эрхмүүд банкиндбайршуулж хэрхэнмөнгө хүүлж, баяжиж болдгийг мэдэж болох аж. Хэдийгээр энэ явдал өмнө нь таавар төдий явж ирсэн ч олон нийтэд тэр бүрдэлгэгдэж байгаагүйюм.
ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ УГААДАГ АЛБАН ТУШААЛТНУУДЫНАРГА
Тухайлбал, шүүхийн гүйцэтгэлийн дагуу нэг иргэнд л гэхэдхамгийн багадаа нэгмянга хоёр зуун төгрөгөөс эхлээд арван хоёр мянган гэх маягаармөнгөн дүн нь өссөөрдээд тал нь нэг сая 620 мянган төгрөг авах жагсаалтминий өмнө байна.1200 орчим хүний авах ёстой нэр, овог болон мөнгөн дүнгийн жагсаалт. Үүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан "Төлбөр авагчийн хаяг тодорхойгүйгээс олгогдоогүй, дансанд төвлөрүүлсэн мөнгөний жагсаалт" гэж нэрлэдэг. 1200 орчим хүнийх гэхээр бага тоо мэт бодогдовчмөнгөн дүн нь нэмэгдэж явсаар хоёр тэрбум гаруйтөгрөг болж буй юм. Энэ хоёр тэрбум төгрөгийг аль нэгэн банкны удирдлагатай ярьж тохироод эрх мэдэлтэн шинээр данс үүсгэж байршуулдаг. Банкинд хэний ч мэдэхгүй, тэр болгон хяналт тавиад байдаггүй мөнгийг байршуулсан эрх мэдлийнхээ дагуу мөнгө төвлөрүүлсэн албан тушаалтан хүүг нь буюу хувиа хүртэх нь тодорхой. Ийм байдлаар Шүүхийн шийдвэрийнхэн багагүй мөнгийг завшижиржээ. Нэг ёсондоо энэ нь төрийн мөнгийг угааж буй хэлбэр. Харин хэн хэн гэдэг албан тушаалтан ийн мөнгө угааж байв гэдгийг дор сийрүүлье.
УЛСЫН ЕРӨНХИЙ ГҮЙЦЭТГЭГЧ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБАДЫН ДАРГА НАРТ ҮҮРЭГ БОЛГОДОГ АЖ
Шийдвэр гүйцэтгэлийн мөнгийг нэг дансанд нэгтгэхийн тулд улсын ерөнхий гүйцэтгэгч тушаал болон үүрэг гаргаж шийдвэр гүйцэтгэх албадын дарга нарт хүргүүлдэг байна. Энэ баримтад "Төлбөрийн данс" дахьмөнгөн хөрөнгийн талаар" хэмээжээ. Цааш нь "Банк дахь төлбөрийн дансны үлдэгдлээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд тодорхойгүйгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 79 дүгээрзүйлийн 79.1-д зааснаар нийтэд зарлах боломжгүй байгаа үлдэгдлийн тооцоог гаргаж, судалгаанд хамрагдсан мөнгөн хөрөнгийг нийт дүнгээр нь Төрийн банкин дахь Шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн 104600200085 тоот дансанд нэн даруй шилжүүлэхийг 2014 оны долдугаар сарын 1-ний өдрийн 2в/1244, долдугаар сарын 08-ны өдрийн 2в/1262 дугаар албан бичгүүдээр нийт албадын дарга, нягтлан бодогч нарт мэдэгдсэн билээ....Иймд өгсөн үүргийн дагуу судалгааг ирүүлээгүй албад гүйцэтгэх баримт бичиг нэг бүрээр нь тулгалт хийж, нийтэд зарлах боломжгүй мөнгөн хөрөнгийг Төрийн банк дахь Шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн... тоот дансанд нэн даруй шилжүүлж, дүнг 2014 оны наймдугаар сарын 15-ны өдрийн дотор илтгэхийг мэдэгдье" хэмээгээдШийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий гүйцэтгэгч, хурандаа Д.Дамдинцэрэн гэжээ. Нийтэд зарлах боломжгүй гүйцэтгэлийн мөнгийг ийм маягаар банкны дансанд төвлөрүүлэхийн тулд ийналбан тушаал эрх мэдлийнхээ дагуу гаргаж байсан байгаа юм.Энэ болбидэнд олдсон хамгийн сүүлийн үеийн баримт юм.
ДӨРВӨН ХУВИЙН ХҮҮГ ХЭН АВДАГ БАЙВ
Баримт сөхье. Хадгаламж банкийг Төрийн банкинд нэгтгэхээс өмнө Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Төлбөр төлөгч, авагчийн харилцах дансыг "Голомт" банкнаас тус банкны "Бөхийн өргөө" салбар руу шилжүүлжээ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаныданс нээх гэрээнд ШШГЕГ-ынШийдвэр гүйцэтгэлийнгазрынерөнхий нягтлан бодогч, дэд хурандаа н.Алтанхуяг, "Хадгаламж" хуучнаар банкны "Бөхийн өргөө" салбарын захирал Лхагвадорж нар гарын үсэг зуржээ. Гэрээний дагууНийслэлийншийдвэр гүйцэтгэлийн албаны хоёр тэрбум орчим төгрөг тус салбарт байршсан байдаг. Тэдний хамтын ажиллагаа зургаан сар үргэлжилсэнбайна. Энэ хооронд банкны баримт дээр хэдий хэмжээний хүүгийн төлбөр өгсөн нь тэмдэглэгээтэй байдаг аж.Баримтаар бол 7.5 хувийн хүү тооцох гэрээ хийсэн байв.Харин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд 3.5 хувийн хүүгийн төлбөр ордог байсан байгаа юм.Дундаас нь хэн нэгэн хүн дөрвөн хувийн хүүг нь авдаг байж. Энэ нь "Хадгаламж банк"-ийг Төрийн банктай нэгтгэх үед Төрийн банкны дотоод аудитын шалгалтаар ил болжээ. Банкны энэ асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлж, уг хэргийг харьяаллын дагуу АТГ руу шилжүүлжээ.
ЯМАРЧ СЭЖИГ АЖИГГҮЙ САРДСУЛ ОРЖ ИРЭХ 80 САЯ ТӨГРӨГ
Хоёр тэрбум төгрөгний дөрвөн хувь гэхээр сард 80 сая төгрөг болж буй юм. Энэ нь зургаан сар үргэлжилсэн гэж бодохоор 480 орчим сая төгрөг гэсэн үг. Тухайн үед ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх газрын даргаар хурандаа Д.Дамдинцэрэн ажиллаж байжээ. ТэрбээрУлсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн хувьдшүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой хуулийн хэрэгжилт, ШШГЕГ-ын хэмжээнд дэх шийдвэр гүйцэтгэлийн санхүү мөнгө төгрөгтэй холбоотой бүхий ласуудлыг шийдэх эрх мэдэлтэй байжээ. Тэрбээрхоёр тэрбум төгрөгний дөрвөн хувийн хүүгяасныг хуулийнхан асуухад "Энэ мөнгөөр албандаа мал авсан" хэмээн мэдүүлсэн байдаг аж. Энэ хэргийг АТГ-ынхан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болсгосон байна. Харин цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Д.ДАМДИНЦЭРЭН ГЭЖ ХЭН БЭ?
Д.Дамдинцэрэн хурандаа нь хувийн бизнес хийж байгаагүй ч түүнийг баяжсан гэх хүмүүс багагүй байдаг юм байна. Өнгөрсөнгуравдугаар сард тэдний гэрт хулгайч орсон байдаг аж.Хулгайч гэрээс нь алтан бурхан, мөнгөн тоногтой эмээл хазаар, таван ширхэг буу хулгайлжээ. Гэтэл Сэлэнгэ аймагт шийдвэр гүйцэтгэлийн шугамаар хураагдаж улсын орлого болох ёстой байсан таван ширхэгбууг албан тушаалаа урвуулан ашиглаж хувьдаа завшсан нь илэрчээ. Уг нь дээрх бууг дуудлага худалдаанд оруулах байсан тухайтус газрынхан ярьж буй юм.Мөн түүнийг Хадгаламж зээлийн хоршооны хөрөнгөтэй холбон ярьдаг байна.
2012 ондболсон албадан дуудлага худалдаанд өөрийнхөө жолоочХиад боржигон овогт С.Энх-Амгалан, няравынхаа нөхөр болох С.Батдэмбэрэл нарыг оролцуулж жолооч С.Энх-Амгалангийн нэрээрХадгаламж зээлийн хоршоонынэр дээр байсан Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороо Бага Наран1-1-10 тоотын 112.5 мкв байшин, 300 мквгазар бүхий хашаа байшинг маш хямдаар буюу 3214000 ( гурван сая хоёр зуун арван дөрвөн мянга)төгрөгөөр авсан гэдэг. Энэ мэтээродоо 461 дүгээрхорих ангийн захирагч хийж буй түүний талаар таагүй мэдээлэл байдаг аж.
БАС НЭГЭН БАРИМТ
Энэ хэргийн өмнөхөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагууд төсвөөс гадуур 2.5 тэрбум төгрөг байршуулсан гэх хэрэг хэдэн сарын өмнө дэгдэж байв. Уг нь Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуульд зааснаар мөнгөн хөрөнгийн нэгдсэн зохицуулалтаас гадуур банкинд данс нээхийг хориглоод зогсохгүй тухайн төсвийн жилд зарцуулаагүй үлдсэн төсвийн мөнгийг Төрийн санд эргэн татах журам бий. Тус газрын холбогдох албаны хүмүүсээс зөвшөөрөл авалгүйгээр данс нээн төсвийн хөрөнгийг байршуулдаг нь дээрх хэргээс өмнө байсан гэдгийг энэ баримт нотлож буй юм.
Арилжааны банкинд шийдвэр гүйцэтгэлийн дансыг нээх, түүний төлбөр тооцоог зохицуулах… гэсэн утга бүхий уг гэрээндээ "…Энэ дансаар зөвхөн төлбөр төлөгч болон хүлээн авагчийн хоорондын гүйлгээг хийнэ" гэж заасан байна. Хууль, дүрэм нь ч тийм байдаг ажээ.2012 оны аравдугаар сарын 23-ны өдөр ШШГЕГ-аас банкинд 1105062668 тоот дансыг нээчихсэн, энэ дансандаа 2 500 000 000/Хоёр тэрбум таван зуун сая/ төгрөг байршуулсан байжээ.Гэрээн дэх бас нэг заалтаар бол дээрх мөнгөний хүүгийн төлбөрийг сар бүрийн 5-ны дотор Сангийн яамны төрийн сангийн төсвийн орлогын 900000901 тоот дансанд шилжүүлэх учиртай аж.
Гэтэл "Голомт" банкны 1105062668 тоот дансанд 2.5 тэрбум төгрөгийг 2013 оны есдүгээр сар хүртэл 11 сар байршуулахдаа нэг ч удаа хүүгийн төлбөр шилжүүлээгүй байдаг аж. Харин энэ хугацааны хүү болох 250 642 965 төгрөг, мөн дээрх 2.5 тэрбум төгрөгөөс гадна хугацаатай хадгалуулсан 111 671 232 төгрөгийн хүүтэй нийлээд 370 285 930 төгрөг хаачсан нь тун тодорхойгүй болоод байгаа аж.
"Арилжааны банкинд шийдвэр гүйцэтгэлийн төлбөрийн дансыг нээх түүний төлбөр тооцоог зохицуулах гэрээ"-ний хавсралтдаа төлбөрийн данс нэрээр оруулсан нь хууль ёсны мэт болгосон гэсэн үг. Тэгвэл эл хэрэгт бас нэг буруутгагдаж буй хүн нь тус газрын Санхүү, үйлдвэр хөрөнгө оруулалтын газрын дарга аж.
Тэрбээр дээрх 2.5 тэрбум төгрөгийн хүү болох 236.200.000 төгрөгийг Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтний нэрээр долоон удаагийн үйлдлээр бэлэн мөнгөний баримт ашиглаж гаргаж авчээ. Өөрөөр хэлбэл тэд Төрийн сангийн төсвийн орлогын дансанд тусгах ёстой байсан журмыг зөрчсөн нь тогтоогдсон гэсэн үг.
No comments:
Post a Comment