2014-12-22 18:09:32 - Эдийн засаг
Оюутолгойн гэрээ болоод гэрээнээс хүртэх ашгийн талаар олон нийт хангалттай мэдээлэлгүй байгаа талаар иргэд шүүмжлэлтэй хандаад байгаа билээ. “MPO” мэдээлэл судалгааны төвөөс Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрд өрнөж буй үйл явдлуудад иргэд хэрхэн хандаж байгааг тодруулдаг “Улс төрийн барометр”-ийн судалгааг Улаанбаатар хотын зургаан дүүрэг, Увс, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод аймгийн 1200 иргэнийг хамруулан хийжээ. Үүнд “Оюутолгойгоос ашиг хүртэнэ гэж итгэж байна уу?” гэсэн асуултанд судалгаанд хамрагдсан Улаанбаатар хотын иргэдийн 63.1 хувь нь үгүй, 25.1 хувь нь тийм, 11.8 хувь нь хариулж мэдэхгүй байна гэсэн хариултыг өгчээ. Судалгаанд хамрагдсан хөдөө орон нутгийн иргэдийн зүгээс 64.7 хувь нь Оюутолгойн гэрээнээс ашиг хүртэнэ гэдэгтээ итгэхгүй байна гэсэн бол 24.8 хувь нь тийм, 9.0 хувь нь хариулж мэдэхгүй байна гэжээ.
Т.БАТСҮРЭН
No comments:
Post a Comment