Monday, December 22, 2014
О.Магнай ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдлээ
2014-12-22 11:20:39 - Нийслэл
Яг одоо ШӨХТГ-ын дарга О.Магнай сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна. Тэрээр энэ үеэр ажлаа хүлээлгэж өгөх болсноо мэдэгдлээ. Ажлаа хүлээлгэж өгөх болсон хоёр шалтгаанаа тайлбарлав. Үүнд, нэгд “Шийдлийн” хэмээх Засгийн газар ямар ч сөрөг хүчингүй болсон учир сөрөг хүчингүй засгийн газарт ажиллах боломжгүй гэж үзжээ. Хоёрдугаарт, тэрээр Шадар сайдаар томилогдоод удаагүй байгаа У.Хүрэлсүхтэй хамтран ажиллах боломжгүйгээмэдэгдэв.
Хэдхэн хоногийн өмнө У.Хүрэлсүх “О.Магнай, чи нохойн баас гэж ярих яахав? Өөрийнхөө баасыг цэвэрлээрэй” хэмээн хэлж, тэдний хооронд багагүй зөрчил үүссэн нь хэвлэлээр цацагдсан билээ. О.Магнай гэнэт ажлаа хүлээлгэн өгөх болсон талаараа ийнхүү мэдээлж буй ч цаана нь ямар нэгэн дарамт шахалт байсан байж болзошгүй хэмээн ажиглагчид хэлж байна.
Х.Болорчулуун: Улсын эрх ашгийг орхигдуулж болохгүй
2014-12-22 12:42:34 - Улс төр
Сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байсан МАН эрх баригч Ардчилсан намтай Засгийн газарт хамтарч ажиллаж байгааа билээ. Харин УИХ дахь Бие даагчдын зөвлөлийн С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар сөрөг хүчин байна гэдгээ мэдэгдээд буй. Өнөөдөр тэд мэдээлэл хийж Засгийн газрын нэлээдгүй шүүмжилсэн юм. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэд, хэдэн чухал хуулийн төсөл хэлэлцэх ёстой байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүй гэх шалтгаанаар үдээс хойш хуралдсан юм.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун энэ талаар хэлэхдээ “Өнгөрсөн долоо хоногт УИХ товлосон асуудлаа хэлэлцэж шийдвэрлэж чадсангүй. Баасан гарагийн хуралдаан 09.00 цагаас эхлэх байтал 16.00 цагаас эхэлсэн. Үүнээс болоод олон хууль тогтоомж гарах байтал гарч чадсангүй. Улс орноо бодъё гээд хамтарч Засаг байгуулсан намууд маань эвдрэлцээд эхэлсэн. Тэд төрийн нарийн бичгийн даргын суудлаа булаацалдаж эхэлсэн. Манай нам тэдийг авна гэж хоорондоо маргалдсан. Төрийн нарийн бичгийн дарга гэдэг албан тушаал монгол төрийн жинхэнэ дээд албан тушаалтан. Үүнийг улс төржүүлж нам, намдаа авна гэж маргалдсан. Дэд сайдуудынхаа тоог л хуваадаг юм байгаа биз. Намын эрх ашгийг дээр нь тавьж, улсын эрх ашгийг орхигдуулж болохгүй” хэмээн шүүмжиллээ.
Нэгдүгээр сарын 2-нд бүх нийтээр амарна
2014-12-22 16:39:07 - Нийслэл
Монголчууд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Манжийн дарлалаас салж, Богд хаант Монгол Улсыг байгуулсны 103 жилийн ой ирэх долоо хоногийн даваа гаригт буюу 29-нд тохионо. Энэ өдөр бүх нийтээр амарна. Харин арванхоёрдугаар сарын 30, 31-нд хэвийн ажиллана.
Шинэ оны эхний өдөр буюу нэгдүгээр сарын 1-ний өдөр бүх нийтээр амарч, 2-ны өдөр ажилладаг. Тэгвэл энэ жил нэгдүгээр сарын 2-ны өдөр баасан гаригт тохиож байгаа тул Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нэгдүгээр сарын 2-ныг амралтын өдөр болгон, нэгдүгээр сарын 10-н буюу ирэх долоо хоногийн бямба гаригийг ажлын өдөр болгохоор болжээ. Энэ асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн батлах аж.
Ханиад багастал эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллана
2014-12-22 13:26:10 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлт өмнөх жилийн мөн үеэс 4.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж. Тухайлбал, энэ сарын 15-21-ний хооронд буюу долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчинтэй холбоотой өвчлөл энэ сарын 8-14-нөөс 0.7 хувиар нэмэгдсэн байна. Нийт амбулиториор үйлчлүүлсэн иргэдийн 79.1 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж буй гэнэ. Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаа томуугийн дэгдэлт улиралын шинжтэй гэдгийг эмч нар хэлж байгаа юм. Сурагчдын амралтын хугацаа 35 хоног үргэжилнэ. Томуугийн дэгдэлт ихэсдэг энэ үед бага ангийн хүүхдүүдийг урт хугацаанд амрааж байгаа нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлсэн нэг ажил хэмээн тэд онцлов. Тиймээс хүүхдүүдийн дундах томуу өвчний дэгдэлт буурах магадлалтай гэж үзэж байгаа гэнэ. Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 17-19 цагийн хороонд цагаа уртасгаж ажиллаж байгаа аж. Амралтын өдөр бямба гарагт 10-14 цагийн хороонд иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм байна.
О.ЭНХ
Г.Алтанхүүд холбогдох хэргийг он дамжин хэлэлцэхээр болов
Г.Алтанхүүд холбогдох хэргийг он дамжин хэлэлцэхээр болов
2014-12-22 14:31:01 - Хууль
Найз бүсгүйгээ хөнөөсөн гэх Г.Алтанхүүд холбогдох хэргийн шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өнөөдөр эхэлсэн ч тодорхой шалтгааны улмаас ирэх оны нэгдүгээр сарын 5-ны өдрийг хүртэл 14 хоногоор хойшиллоо. Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралд дүгнэлт гаргасан шинжээчийг заавал оролцуулах ёстой гэх хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шүүх хурлыг хойшлуулсан байна.
Дүүргийн прокурор "Анхан шатны шүүхээс талийгаач Ц-ийн нас барсан шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд эргэлзэж, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Прокуророос шинжээчийн дүгнэлтийг нягталж үзээд Г.Алтанхүүгийн буруутай үйлдлийн улмаас талийгаачийн амь нас хохирсон гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлээд байна" гэж мэдээлж байсан.
Г.Алтанхүүд Эрүүгийн хуулийн 91.1 буюу “хүнийг санаатай алсан”, 98.1-д заасан “бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан” зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Уг хэргийг дүүргийн прокурорын газраас өнгөрөгч зургаадугаар сард шүүхэд шилжүүлсэн юм.
Б.БУРМАА
Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар тамгаа аваад зугтжээ
2014-12-22 17:14:24 - Нийслэл
Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарыг ажлаа хийж чадахгүй байна гэсэн үндэслэлээр ИТХ-ын хуралдаанаар ажлаас чөлөөлөх шийдвэр гарчээ. Гэтэл Х.Болдбаатар нарийн бичгийн даргын хамт тамгаа авч зугтсан байна. Энэхүү шийдвэрийг Х.Болдбаатар хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хууль бус хэмээн тайлбарлаж байгаа аж. “Хурал дууссаны дараа төсвөө энэ сарын 20-ны дотор батлах ёстой байсан. Бид төсвөө батлаад, Засаг даргаа огцруулаад, шинэ Засаг даргаа томилоод баталгаажуулах гэсэн тамга байхгүй болчихсон. Тамгыг хурлын нарийн бичгийн дарга аваад утсаа салгаад алга болсон. Одоо гурав хонож байна. Төрийн ажил гацчихсан байна” хэмээн дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд ярьжээ.
Ж.МАРА
Хятадад мөрийтэй тоглосон хүмүүсийг баривчилжээ
2014-12-22 17:58:44 - Гадаад
Хятадын өмнөд хэсэг болох Гуандун мужийн цагдаагийн газраас насанд хүрэгчдийн кино үзүүлсэн, мөрийтэй тоглоом нууцаар тоглосон зэрэг шалтгаанаар 30 мянга гаруй хүнийг сэжиглэснээс 3014 хүнийг баривчилсан байна. Мөн 5000 гаруй хүнийг сэжиглэн шалгаж байгаа аж.
БНХАУ-ын цагдаагийн газраас энэ мэт гэмт хэргүүдтэй тэмцэх болсноо зарласан байна. Энэ оны эхээр цагдаагийн байгууллагынхан садар самуун бичлэг болон мөрийтэй тоглоомын үүр болсон Донггуан нэртэй зочид буудлыг олж илрүүлсэн бөгөөд биеэ үнэлэлтийн томоохон сүлжээ байжээ. Энэ үеэр 3033 сэжигтнийг баривчилсан аж.
Т.БАТСҮРЭН
Иргэд Оюутолгойн ашигт итгэхгүй байна гэв
2014-12-22 18:09:32 - Эдийн засаг
Оюутолгойн гэрээ болоод гэрээнээс хүртэх ашгийн талаар олон нийт хангалттай мэдээлэлгүй байгаа талаар иргэд шүүмжлэлтэй хандаад байгаа билээ. “MPO” мэдээлэл судалгааны төвөөс Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрд өрнөж буй үйл явдлуудад иргэд хэрхэн хандаж байгааг тодруулдаг “Улс төрийн барометр”-ийн судалгааг Улаанбаатар хотын зургаан дүүрэг, Увс, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод аймгийн 1200 иргэнийг хамруулан хийжээ. Үүнд “Оюутолгойгоос ашиг хүртэнэ гэж итгэж байна уу?” гэсэн асуултанд судалгаанд хамрагдсан Улаанбаатар хотын иргэдийн 63.1 хувь нь үгүй, 25.1 хувь нь тийм, 11.8 хувь нь хариулж мэдэхгүй байна гэсэн хариултыг өгчээ. Судалгаанд хамрагдсан хөдөө орон нутгийн иргэдийн зүгээс 64.7 хувь нь Оюутолгойн гэрээнээс ашиг хүртэнэ гэдэгтээ итгэхгүй байна гэсэн бол 24.8 хувь нь тийм, 9.0 хувь нь хариулж мэдэхгүй байна гэжээ.
Т.БАТСҮРЭН
Төрийн алба хаагчдын мөнгө хүүлэх арга буюу банкны хүүгээр баяжигсад
Төрийн алба хаагчдын мөнгө хүүлэх арга буюу банкны хүүгээр баяжигсад
2014-12-22 17:03:11 - Хууль
Төрийн албанд ажиллахын нэгэн "ид шид" гэж хэлж болохоор баримтыг энэ удаагийнхаа "Эх сурвалжийн мөрөөр үнэнийг хайсан нь" буландаа онцолж байна. Бидний дэлгэж буй уг баримтаас та төрийн албанд нэгжил бишгурван сарын хугацаатай ч болов ажиллах нь ямар "амттай" байж болохыг харж болох юм.
Тийм ч учраас төрийн албанд улайрагчдын, тэнд очиж ажиллахыг хүсэгчдийн тоо буурдаггүй биз ээ. Хэн бүхэнд төдийлөн мөнгөтэй гэж харагдахааргүй төрийн байгууллага бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар. Төрийн сангийн дэргэд бол төдийлөних хэмжээний мөнгө эргэлдээд байдаггүй ч очих ёстой эзэндээ очоогүй шийдвэр гүйцэтгэхажиллагааны хүрээнд төвлөрч байдаг иргэдийн мөнгө тэнд бий.
Хаяг байршил нь тодорхойгүй эсвэл гадаадад гараад явчихсан. Зарим нэг иргэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр орж ирэх тэр мөнгийг огт тоодоггүйтэй холбоотой юм. Нэг бол тухайн мөнгийг авах гэж иргэн түүнээсээ эс явдал чирэгдэлд ордог учиртоодоггүй ч байжболох. Гэвч үүгээр төрийн алба хашиж буй эрхмүүд банкиндбайршуулж хэрхэнмөнгө хүүлж, баяжиж болдгийг мэдэж болох аж. Хэдийгээр энэ явдал өмнө нь таавар төдий явж ирсэн ч олон нийтэд тэр бүрдэлгэгдэж байгаагүйюм.
ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ УГААДАГ АЛБАН ТУШААЛТНУУДЫНАРГА
Тухайлбал, шүүхийн гүйцэтгэлийн дагуу нэг иргэнд л гэхэдхамгийн багадаа нэгмянга хоёр зуун төгрөгөөс эхлээд арван хоёр мянган гэх маягаармөнгөн дүн нь өссөөрдээд тал нь нэг сая 620 мянган төгрөг авах жагсаалтминий өмнө байна.1200 орчим хүний авах ёстой нэр, овог болон мөнгөн дүнгийн жагсаалт. Үүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан "Төлбөр авагчийн хаяг тодорхойгүйгээс олгогдоогүй, дансанд төвлөрүүлсэн мөнгөний жагсаалт" гэж нэрлэдэг. 1200 орчим хүнийх гэхээр бага тоо мэт бодогдовчмөнгөн дүн нь нэмэгдэж явсаар хоёр тэрбум гаруйтөгрөг болж буй юм. Энэ хоёр тэрбум төгрөгийг аль нэгэн банкны удирдлагатай ярьж тохироод эрх мэдэлтэн шинээр данс үүсгэж байршуулдаг. Банкинд хэний ч мэдэхгүй, тэр болгон хяналт тавиад байдаггүй мөнгийг байршуулсан эрх мэдлийнхээ дагуу мөнгө төвлөрүүлсэн албан тушаалтан хүүг нь буюу хувиа хүртэх нь тодорхой. Ийм байдлаар Шүүхийн шийдвэрийнхэн багагүй мөнгийг завшижиржээ. Нэг ёсондоо энэ нь төрийн мөнгийг угааж буй хэлбэр. Харин хэн хэн гэдэг албан тушаалтан ийн мөнгө угааж байв гэдгийг дор сийрүүлье.
УЛСЫН ЕРӨНХИЙ ГҮЙЦЭТГЭГЧ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБАДЫН ДАРГА НАРТ ҮҮРЭГ БОЛГОДОГ АЖ
Шийдвэр гүйцэтгэлийн мөнгийг нэг дансанд нэгтгэхийн тулд улсын ерөнхий гүйцэтгэгч тушаал болон үүрэг гаргаж шийдвэр гүйцэтгэх албадын дарга нарт хүргүүлдэг байна. Энэ баримтад "Төлбөрийн данс" дахьмөнгөн хөрөнгийн талаар" хэмээжээ. Цааш нь "Банк дахь төлбөрийн дансны үлдэгдлээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд тодорхойгүйгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 79 дүгээрзүйлийн 79.1-д зааснаар нийтэд зарлах боломжгүй байгаа үлдэгдлийн тооцоог гаргаж, судалгаанд хамрагдсан мөнгөн хөрөнгийг нийт дүнгээр нь Төрийн банкин дахь Шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн 104600200085 тоот дансанд нэн даруй шилжүүлэхийг 2014 оны долдугаар сарын 1-ний өдрийн 2в/1244, долдугаар сарын 08-ны өдрийн 2в/1262 дугаар албан бичгүүдээр нийт албадын дарга, нягтлан бодогч нарт мэдэгдсэн билээ....Иймд өгсөн үүргийн дагуу судалгааг ирүүлээгүй албад гүйцэтгэх баримт бичиг нэг бүрээр нь тулгалт хийж, нийтэд зарлах боломжгүй мөнгөн хөрөнгийг Төрийн банк дахь Шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн... тоот дансанд нэн даруй шилжүүлж, дүнг 2014 оны наймдугаар сарын 15-ны өдрийн дотор илтгэхийг мэдэгдье" хэмээгээдШийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий гүйцэтгэгч, хурандаа Д.Дамдинцэрэн гэжээ. Нийтэд зарлах боломжгүй гүйцэтгэлийн мөнгийг ийм маягаар банкны дансанд төвлөрүүлэхийн тулд ийналбан тушаал эрх мэдлийнхээ дагуу гаргаж байсан байгаа юм.Энэ болбидэнд олдсон хамгийн сүүлийн үеийн баримт юм.
ДӨРВӨН ХУВИЙН ХҮҮГ ХЭН АВДАГ БАЙВ
Баримт сөхье. Хадгаламж банкийг Төрийн банкинд нэгтгэхээс өмнө Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Төлбөр төлөгч, авагчийн харилцах дансыг "Голомт" банкнаас тус банкны "Бөхийн өргөө" салбар руу шилжүүлжээ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаныданс нээх гэрээнд ШШГЕГ-ынШийдвэр гүйцэтгэлийнгазрынерөнхий нягтлан бодогч, дэд хурандаа н.Алтанхуяг, "Хадгаламж" хуучнаар банкны "Бөхийн өргөө" салбарын захирал Лхагвадорж нар гарын үсэг зуржээ. Гэрээний дагууНийслэлийншийдвэр гүйцэтгэлийн албаны хоёр тэрбум орчим төгрөг тус салбарт байршсан байдаг. Тэдний хамтын ажиллагаа зургаан сар үргэлжилсэнбайна. Энэ хооронд банкны баримт дээр хэдий хэмжээний хүүгийн төлбөр өгсөн нь тэмдэглэгээтэй байдаг аж.Баримтаар бол 7.5 хувийн хүү тооцох гэрээ хийсэн байв.Харин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд 3.5 хувийн хүүгийн төлбөр ордог байсан байгаа юм.Дундаас нь хэн нэгэн хүн дөрвөн хувийн хүүг нь авдаг байж. Энэ нь "Хадгаламж банк"-ийг Төрийн банктай нэгтгэх үед Төрийн банкны дотоод аудитын шалгалтаар ил болжээ. Банкны энэ асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлж, уг хэргийг харьяаллын дагуу АТГ руу шилжүүлжээ.
ЯМАРЧ СЭЖИГ АЖИГГҮЙ САРДСУЛ ОРЖ ИРЭХ 80 САЯ ТӨГРӨГ
Хоёр тэрбум төгрөгний дөрвөн хувь гэхээр сард 80 сая төгрөг болж буй юм. Энэ нь зургаан сар үргэлжилсэн гэж бодохоор 480 орчим сая төгрөг гэсэн үг. Тухайн үед ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх газрын даргаар хурандаа Д.Дамдинцэрэн ажиллаж байжээ. ТэрбээрУлсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн хувьдшүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой хуулийн хэрэгжилт, ШШГЕГ-ын хэмжээнд дэх шийдвэр гүйцэтгэлийн санхүү мөнгө төгрөгтэй холбоотой бүхий ласуудлыг шийдэх эрх мэдэлтэй байжээ. Тэрбээрхоёр тэрбум төгрөгний дөрвөн хувийн хүүгяасныг хуулийнхан асуухад "Энэ мөнгөөр албандаа мал авсан" хэмээн мэдүүлсэн байдаг аж. Энэ хэргийг АТГ-ынхан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болсгосон байна. Харин цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Д.ДАМДИНЦЭРЭН ГЭЖ ХЭН БЭ?
Д.Дамдинцэрэн хурандаа нь хувийн бизнес хийж байгаагүй ч түүнийг баяжсан гэх хүмүүс багагүй байдаг юм байна. Өнгөрсөнгуравдугаар сард тэдний гэрт хулгайч орсон байдаг аж.Хулгайч гэрээс нь алтан бурхан, мөнгөн тоногтой эмээл хазаар, таван ширхэг буу хулгайлжээ. Гэтэл Сэлэнгэ аймагт шийдвэр гүйцэтгэлийн шугамаар хураагдаж улсын орлого болох ёстой байсан таван ширхэгбууг албан тушаалаа урвуулан ашиглаж хувьдаа завшсан нь илэрчээ. Уг нь дээрх бууг дуудлага худалдаанд оруулах байсан тухайтус газрынхан ярьж буй юм.Мөн түүнийг Хадгаламж зээлийн хоршооны хөрөнгөтэй холбон ярьдаг байна.
2012 ондболсон албадан дуудлага худалдаанд өөрийнхөө жолоочХиад боржигон овогт С.Энх-Амгалан, няравынхаа нөхөр болох С.Батдэмбэрэл нарыг оролцуулж жолооч С.Энх-Амгалангийн нэрээрХадгаламж зээлийн хоршоонынэр дээр байсан Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороо Бага Наран1-1-10 тоотын 112.5 мкв байшин, 300 мквгазар бүхий хашаа байшинг маш хямдаар буюу 3214000 ( гурван сая хоёр зуун арван дөрвөн мянга)төгрөгөөр авсан гэдэг. Энэ мэтээродоо 461 дүгээрхорих ангийн захирагч хийж буй түүний талаар таагүй мэдээлэл байдаг аж.
БАС НЭГЭН БАРИМТ
Энэ хэргийн өмнөхөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагууд төсвөөс гадуур 2.5 тэрбум төгрөг байршуулсан гэх хэрэг хэдэн сарын өмнө дэгдэж байв. Уг нь Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуульд зааснаар мөнгөн хөрөнгийн нэгдсэн зохицуулалтаас гадуур банкинд данс нээхийг хориглоод зогсохгүй тухайн төсвийн жилд зарцуулаагүй үлдсэн төсвийн мөнгийг Төрийн санд эргэн татах журам бий. Тус газрын холбогдох албаны хүмүүсээс зөвшөөрөл авалгүйгээр данс нээн төсвийн хөрөнгийг байршуулдаг нь дээрх хэргээс өмнө байсан гэдгийг энэ баримт нотлож буй юм.
Арилжааны банкинд шийдвэр гүйцэтгэлийн дансыг нээх, түүний төлбөр тооцоог зохицуулах… гэсэн утга бүхий уг гэрээндээ "…Энэ дансаар зөвхөн төлбөр төлөгч болон хүлээн авагчийн хоорондын гүйлгээг хийнэ" гэж заасан байна. Хууль, дүрэм нь ч тийм байдаг ажээ.2012 оны аравдугаар сарын 23-ны өдөр ШШГЕГ-аас банкинд 1105062668 тоот дансыг нээчихсэн, энэ дансандаа 2 500 000 000/Хоёр тэрбум таван зуун сая/ төгрөг байршуулсан байжээ.Гэрээн дэх бас нэг заалтаар бол дээрх мөнгөний хүүгийн төлбөрийг сар бүрийн 5-ны дотор Сангийн яамны төрийн сангийн төсвийн орлогын 900000901 тоот дансанд шилжүүлэх учиртай аж.
Гэтэл "Голомт" банкны 1105062668 тоот дансанд 2.5 тэрбум төгрөгийг 2013 оны есдүгээр сар хүртэл 11 сар байршуулахдаа нэг ч удаа хүүгийн төлбөр шилжүүлээгүй байдаг аж. Харин энэ хугацааны хүү болох 250 642 965 төгрөг, мөн дээрх 2.5 тэрбум төгрөгөөс гадна хугацаатай хадгалуулсан 111 671 232 төгрөгийн хүүтэй нийлээд 370 285 930 төгрөг хаачсан нь тун тодорхойгүй болоод байгаа аж.
"Арилжааны банкинд шийдвэр гүйцэтгэлийн төлбөрийн дансыг нээх түүний төлбөр тооцоог зохицуулах гэрээ"-ний хавсралтдаа төлбөрийн данс нэрээр оруулсан нь хууль ёсны мэт болгосон гэсэн үг. Тэгвэл эл хэрэгт бас нэг буруутгагдаж буй хүн нь тус газрын Санхүү, үйлдвэр хөрөнгө оруулалтын газрын дарга аж.
Тэрбээр дээрх 2.5 тэрбум төгрөгийн хүү болох 236.200.000 төгрөгийг Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтний нэрээр долоон удаагийн үйлдлээр бэлэн мөнгөний баримт ашиглаж гаргаж авчээ. Өөрөөр хэлбэл тэд Төрийн сангийн төсвийн орлогын дансанд тусгах ёстой байсан журмыг зөрчсөн нь тогтоогдсон гэсэн үг.
Subscribe to:
Posts (Atom)